Нандигнан хайрладаг гэрэл зураг хүн бүрт бий

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

Нандигнан хайрладаг гэрэл зураг хүн бүрт бий

Нандин… Энэ бол хэрэглэгчийн хүссэн зургийг  төлбөрийн картынх нь нүүрэн дээр хэвлэн өгөх боломж бүхий Голомт банкны Монголын зах зээлд анх удаа нэвтрүүлж буй picture картын нэр.

Ангаахай бяцхан үр, амраг хайртай бүсгүй, ачлалт сайхан аав ээжийн тань хөрөг аль эсвэл эргэж үл ирэх амьдралын гайхамшигт агшныг тань мөнхөлсөн гэрэл зураг таны хэтэвчийг чимж, сэтгэлийг тань гийгүүлдэг үү?

Тэгвэл хүссэн зургаа картынхаа нүүрэн дээр хэвлүүлэх боломжийг Голомт банк танд олгож байна.

Та дотоодын эрхтэй, энгийн дебит Мастеркарт дээр хүссэн зургаа хэвлүүлэн авах боломжтой бөгөөд банкнаас өгсөн бэлэн загвартай картыг бус өөрийн хэв маяг, хэлбэр донжийг агуулсан зөвхөн танд л зориулагдсан цорын ганц картын эзэн болох юм.

Хэн нэгний төрсөн өдөрт очихдоо зөвхөн түүнд л зориулагдсан, цор ганц, зургаар нь бүтээлгэсэн карт бэлэглэх нь гайхалтай санаа биш гэж үү? Эхнэрийнхээ мөрөөдлийн машины мөнгийг дотор нь, зургийг гадна нь хэвлээд гэнэтийн бэлэг барих нь бийлэгжүү нөхрийн хувьд байж болох л зүйл.

Энэ мэтчилэн хүссэн зургаа картын нүүрэн дээр хэвлүүлэх олон янзын хүсэл мөрөөдөл, хэрэгцээ шаардлага хэн хэнд маань бий.

Хүссэн зургаа картын нүүрэн дээр хэвлүүлэх боломж бүрдсэнээр хэтэвчний зургаа шинэчлэн сайжруулах боломж бүрдэж байгаагаас гадна орчин үеийн соёлт хүн таны санхүүгийн нэрийн хуудас шинэчлэгдэн сайжирч байна.

Танаас өөр хэнд ч байхгүй цор ганц картаараа та 900 орчим худалдаа үйлчилгээний байгууллага,  130 гаруй цахим хуудсаар үйлчлүүлж төлбөр тооцоогоо түргэн шуурхай гүйцэтгэх боломжтой.

Та “Нандин” picture карт эзэмшихийг хүсвэл  Голомт банкны Зээлийн төв салбар /Хуучнаар Центрпойнт/ дээр өөрийн хэвлүүлэхийг хүссэн зургаа файлаар авч очиж болохоос гадна www.golomtbank.com хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл авч тун удахгүй онлайнаар захиалга өгөх боломжтой болно.

Зээлийн төв салбарт очиж захиалга өгсөн  тохиолдолд таны карт ажлын хоёр хоногт бэлэн болно. Харин онлайнаар захиалга өгсөн тохиолдолд и-мэйлээр илгээсэн таны зургийг дизайнд оруулан буцаан илгээж, картын загвараа баталгаажуулсан хариу и-мэйл танаас хүлээн авсны дараа ажлын хоёр хоногт багтаан гаргаж өгөх юм.

Санхүүгийн нэрийн хуудсаа шинэчилж, нандигнан хайрладаг гэрэл зургаа биедээ үргэлж авч явахыг хүсдэг эрхэм та 20 мянган төгрөг төлөөд 2 жилийн хугацаатай, дахин давтагдашгүй загвар бүхий картаа аваарай.

Нандигнан хайрладаг гэрэл зураг хүн бүрт бий…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж