Адвент гэдэг ромын католик шашны оны эхний баяр юм. Адвент (лат. adventus – хүрэлцэн ирэлт) нь зул сарын өмнөх өдрүүд ба олон тооны ёслол, уламжлалтай. Христийн төрөлтийг хүлээсэн цаг гэж болно.
Адвент бараг дөрвөн долоо хоног үргэлжлэх бөгөөд дөрвөн ням гаригийг багтаасан нэг үгээр гурван бүтэн долоо хоног ба Зул сар ямар өдөрт байгаагаас нэмэгдэлтэй. Энэ үеэр сүм хийдэд ариун дагина эх Марияд зориулагдсан «рората» гэх уншлагууд явагдана. Эдгээр уншлагын гол бэлгэдэл нь сүмд харанхуй бүрэнхийгээр ирэгсдийн замыг нар гартал гэрэлтүүлж өгнө гэдэг асаасан лаа болдог.
Адвент нь эхний ням гаригаас арванхоёрдугаар сарын 16 хүртэл Исус Христийн дахин заларч ирэх тухайд зориулагдсан хүсэл бодолд автах цаг дараа нь 17-24 хүртэл Христийн төрсөн өдөрт бэлтгэх Зул сарын өмнөх Новенна гэсэн ес хоног гэсэн хоёр шатлалтай. Сүүлчийн хугацаанд нь Христийн ирсэн эхний ирэлтийг дурсан шүтэх ёстой.
Ням гаригууд өөрийн ач холбогдлоо адилхан гэж тооцогдоно. Ням гариг бүрт тодорхой дурсамж ноогдон түүний дагуу уншлага хийгддэг.
Албанийн тусгаар тогтнолын өдөр
Албанийн төрийн далбаа
Тусгаар тогтнолын өдөр нь (Independence Day in Albania) Албани улсын үндэсний гол баяр юм. Төрийн далбаа нь улаан өнгөтэй дундаа сүлдтэй. Улаан өнгө нь Туркийн дарлалын эсрэг олон зууны турш тэмцсэн эх орончдын цусны өнгийн бэлгэдэл юм. Төрийн далбаа нь энэ янзаар 1945 оноос хойш байж иржээ.
Панамын тусгаар тогтнолын өдөр
Панам тусгаар тогтнолын өдрүүдээрээ бусад орнуудын дунд дээд амжилтын эзэн. Колумбаас тусгаар тогтносноо арваннэгдүгээр сарын 3-нд тэмдэглээд долоо хоногийн дараа нь Тусгаар тогтнолоо анх зарласны баяраа хийдэг. Энэ удаа тэд Испаниас тусгаар тогтносон (Independence Day from Spain) өдрөө хийж байна.
Панам 1821 онд Испаниас тусгаар тогтноод тэр даруйдаа Симон Боливарын үүсгэсэн Агуу Колумб улсад нэгджээ. Панамчууд тусгаар тогтнолын төлөөх тэмцэлдээ идэвх муутай байснаа энэ баярыг гурван удаа тэмдэглэн онцгой идэвхээр нөхдөг байна.
Үйл явдал
Лондоны Хаантны нийгэмлэг үндэслэгдэв
1660 он: Лондон хотноо 1660 оны энэ өдөр”Шинжлэх ухаан сонирхогчдын клуб” нэртэй дугуйлангийн 12 жентльменүүд нэгэн бичиг баримт боловсруулан түүндээ «Nullius in vеrba», буюу «Үгэнд үл итгэх» гэсэн латин уриатай, «Физик-математикийн туршилтын мэдлэгийг хөгжүүлэх коллегийг” байгуулж буйгаа тунхаглажээ. Энэ өдрөөс Лондоны Хаантны нийгэмлэгийн эхлэл бий болсон юм.
II Карл хаан 1662 онд өөрийн ивээл дор байх “Лондоны Хаантны нийгэмлэг” бий олгох санамж бичигт гарын үсгээ зурсан юм. Тэр нь хэрэгтээ Английн шинжлэх ухааны академи болжээ. Энэ цэцэглэж буй одоо Их Британийн шинжлэх ухааны дээд корпораци нь дэлхийн хамгийн эхний, нэр хүндтэй академиудын нэг юм.
Лондоны Хаантны нийгэмлэг нь өөрөө захирах хувийн байгууллага бөгөөд Засгийн газрын шинжлэх ухааны нийгэмлэгүүдтэй албан ёсоор холбогдоогүй. Их Британийн шинжлэх ухааны хөгжилд чухал үүрэгтэй энэ нийгэмлэг нь шинжлэх ухааны асуудлыг шийдэхэд зөвлөх байгууллагын зарчмаар үйл ажиллагаа явуулдаг.
Янз бүрийн он жилүүдэд Лондоны Хаантны нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр сэр Кристофер Рен, Исаак Ньютон, Томас Генри Хаксли, Эрнест Резерфорд, Жозеф Листер ба бусад хүмүүс ажиллаж байлаа. Түүний гишүүдэд Нобелийн шагналтан эрдэмтэд олон бий.
Лондоны Хаантны нийгэмлэг өөрийн үйл ажиллагааг гол төлөв байгалийн шинжлэх ухааны салбарын судалгаанд чиглүүлдэг. Мөн Английн боловсролын системийн судалгааг хийн түүний сайжруулахаар ажиллана. Нийгэмлэг нь аж үйлдвэрийн шинжлэх ухааны судлал ба янз бүрийн салбарын англи эрдэмтэд ба мэргэжилтнүүдийн ажлын уялдааг хийх комиссуудтай.
Тегеранд “их гурвын” бага хурал нээгдэв
1943 он: Тегеран хотноо 1943 оны арваннэгдүгээр сарын 28-нд ЗХУ, АНУ ба Их Британийн удирдагч нар Иосиф Сталин, Франклин Рузвельт ба Уинстон Черчилль уулзав. “Их гурвын” анхны бага хурал нь энэ байсан бөгөөд Гитлерийн Германы эсрэг тэмцлийн стратегийг тэнд боловсруулан гаргажээ.
Бага хурлын гурав хоногт хотыг арми ба тусгай албаныхан бүрэн хаасан ба Тегеранд хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажиллагааг бүрэн зогсоосон байжээ. Утас, телеграф ч хаагдсан юм.
Бага хурал дээр Рузвельт ба Сталин хоёр тохиролцох эрмэлзэлтэй, Черчилль дайны дараа Зөвлөлттэй хамтарна гэдэгт итгэлгүй байсан нь харагдаж байлаа.
Бага хурал дээр барууны түншүүд нь Сталинд газар нутгийн асуудлаар буулт хийсэн байна. Мөн энд дайны дараах дэлхийг дөрвөн гүрэн (ЗХУ, АНУ, Англи, Франц) шинэ олон улсын байгууллагын ивээл дор захирна гэж тогтоосон байлаа.
Зөвлөлтийн хувьд энэ нь асар чухал цөмрөлт болсон ба АНУ ч Вильсоноос хойш өөртөө даяарчлалын үүргийг аван Их Британийн үүрэг харьцангуйгаар буурсан байв. Тиймээс Черчилль ирээдүйн Олон улсын байгууллага болох НҮБ-ын үр ашигт эргэлзсэн байна. Тэрээр энэ төлөвлөгөөгөөр Их Британийг шахах гэж байна хэмээн үзсэн юм.
Бага хурлын төгсгөлд арванхоёрдугаар сарын 1-нд Германы эсрэг болон дайны дараах хамтын ажиллагааны тунхагыг гаргаж Хоёрдугаар фронтыг 1944 оны тавдугаар сард Европт нээхээр тохиролцсон байлаа.
Хариуд нь Гитлерийн Германыг ялсны дараа Японы эсрэг дайнд ЗХУ оролцоход бэлэн гэж Сталин амлажээ. Тегераны бага хурал фашизмын эсрэг эвслийн гол гүрнүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлж, Германы эсрэг дайны төлөвлөгөөгөө тохиролцон зохицуулах боломжийг гаргасан юм.