Хээрийн сургуулийнханд “галт бороог” амлаж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.28-нд нийтлэгдсэн

Хээрийн сургуулийнханд “галт бороог” амлаж байна

Хойд Солонгосын пуужингууд. Фото: AFP, архив

Энэ сарын 26-ны өдөр Хойд Солонгос албан ёсны мэдэгдэл хийж, ойрын хоногуудад явагдах АНУ-БНСУ-ын тэнгисийн хээрийн сургууль нь хойгийг бүрэн хэмжээний дайнд түлхэж байна гэсэн байв.

Онгоц тээгч атомын хөлөг онгоцны оролцоотой хийх хээрийн сургууль нь “муйхар” үзэгдэл гэж тэд онцолсон байв.

"Үгээр сануулаад өнгөрдөг байсан өдрүүд өнгөрчээ. БНАСАУ-ын арми ба ард түмэн маш ихээр хилэгнэн түрэмгийлэгч нарыг үхлийн галт бороогоор угтахад бэлтгэж байна”  гэж Хойд Солонгосын Цахилгаан мэдээний төв агентлагийн мэдээнд өгүүлжээ.

“Галаар тоглох дуртай” тэд бүс нутгийн байдлыг улам хурцатгасан дайны явцад мөхөх болно гэж Пхеньян амласан байна. Мэдэгдэл гаргасныхаа дараа Ёнпхёндо арлуудын орчим дахин их бууны гал нүрэглэв. Энэ удаа сам Өмнөд Солонгосын хилийг давсангүй өөрийн нутагт тусч байв. Хойд Солонгосын их буучид галын сургууль хийсэн бололтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж