Монголын уулын цанын амралтын улирал нээгдэв

Хуучирсан мэдээ: 2010.11.28-нд нийтлэгдсэн

Монголын уулын цанын амралтын улирал нээгдэв

Монголын уулын цанын амралтын SkyResort (“Скай Резорт”, Монгол) улирлын нээлтээ хийсэн тухай энэ 25-ны өдөр Яндекс сайт мэдээлжээ.

SkyResort цанын бааз нь чарганы замыг оруулаад дунд ба мэргэжлийн төвшний 6000 метрийн урт цанын есөн замтай бөгөөд нэг зэрэг 1500 хүн үйлчлэх чадалтай.

Замуудыг гол төлөв хиймэл цасаар бүрсэн байна. Учир нь өвөл тэнд цасны зузаан 20 см-аас хэтэрдэггүй. Цанаар тэнд оройн ажлын өдрүүдийн 18-21 цагийн хооронд ба амралтын өдрүүдэд 18-22 цагийн хооронд гулган зугаалж болно.

Цанын баазад ресторан, спортын хэрэгслийн прокат, дэлгүүр ба авто зогсоол зэрэг бүхий л шаардлагатай зүйл байгаа. SkyResort (“Скай Резорт”) бааз Улаанбаатарын төвөөс 13 км-ын зайд Богд ууланд байгаа гэж уг сайт мэдээлжээ.

Эх сурвалж: Яндекс. Бэлтгэсэн: Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж