Эрчим хүчний салбарт хамтрах тухай тунхаг бичиг гаргана

Хуучирсан мэдээ: 2010.11.28-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний салбарт хамтрах тухай тунхаг бичиг гаргана

ОХУ-ын Эрчим хүчний яамны орлогч сайд  Анатолий Яновский энэ сарын 26-нд Москвад айлчилж байгаа Монголын Эрдэс баялаг ба эрчим хүчний сайд Дашдоржийн Зоригттой уулзсан байна.

Анатолий Яновский уулзалтыг нээж хоёр талын харилцаа эрчимтэй хөгжиж байгаа, түүнийг хөгжүүлэх өргөн ирээдүйтэй гэж тэмдэглэв. Хоёр талын хэлэлцээрийн дэгд эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа болон эрчим хүч ба нефтийн бүтээгдэхүүнийг Оросоос Монголд нийлүүлэх асуудал орсон байв.

Уулзалтын явцад хоёр талын хооронд хамтын ажиллагааны тунхаг бичигт гарын үсэг зурах шаардлагатай байгааг талууд тэмдэглэсэн байв.

Ирэх сард Монголын ерөнхий сайд Сүхбаатарын Батболдыг Москвад үеэр Тунхаг бичигт гарын үсэг зурах боломжтойг  "Право ТЭК" сайтад мэдээлсэн байв.

Эх сурвалж: Рамблер.ру. Бэлтгэсэн: Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж