Хойд хөрш нь Сөүлийг цэргийн төсвөө эргэн харахад хүргэв

Хуучирсан мэдээ: 2010.11.28-нд нийтлэгдсэн

Хойд хөрш нь Сөүлийг цэргийн төсвөө эргэн харахад хүргэв

Өмнөд Солонгос өөрийн цэргийн зардлыг эргэн харах боллоо гэж тэдний Yonhap News агентлаг мэдээлэв.
Энэ арга хэмжээг Сөүл авахаас өөр аргагүй болов. Хойд Солонгос буудсаны дараа Үндэсний армийн тагнуулын болон цохилтын боломжийг нэмэгдүүлэх шаардлага гарлаа.
Өмнөд Солонгосын Сангийн яам цэргийн төсвийг эргэн харж буйгаа парламентад мэдэгдсэн байв. Засгийн газрын үзэж буйгаар армийн тагнуулын алба болон цохилтын хүчин чадлыг нэмэгдүүлэх нь Солонгосын хойгийг хойд хэсгээс гарах аюулын эсрэг зогсох хамгийн сайн арга  аж.
Цэргийн зардлын ямар хэсгээс үүнийг хийхдээ хасах нь тодорхойгүй. Арми ижил хэмжээний хариу цохилтыг хийж чадаагүй нь Батлан хамгаалахын сайдыг огцруулахад хүргэв. Армийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд АНУ-ын цэрэгтэй хамтран хийх хээрийн сургууль тус болно гэж Сөүл үзэж байна.
Пхеньян энэ хээрийн сургууль нь бүс нутгийн байдлыг дайны эрмэгт авчирч байна гээд “галаар тоглогчдод” “галт бороо” оруулахаар амлажээ.

Эх сурвалж: Лента.ру. Бэлтгэсэн: Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж