Шархадсан америк цэргүүдийг робот зөөнө

Хуучирсан мэдээ: 2010.11.28-нд нийтлэгдсэн

Шархадсан америк цэргүүдийг робот зөөнө

Байлдааны талбараас шархадсан цэргүүдийг зөөх роботыг сүүлийн жилийн турш Жоржиа мужид туршиж байна гэж DefenceTalk сайтад бичсэн байна.

Механизмыг BEAR гэж нэрлэсэн нь "байлдааны талбараас зөөх ажлын робот-ассистент " (Battlefield Extraction-Assist Robot) гэх утгатай аж. Оператор нь түүнийг зайнаас гарын хөдөлгөөний тусгай бээлий эсвэл бууны мөрлүүрт байрлуулсан төхөөрөмжөөр удирдаж болно.

BEAR нь камер ба сенсорууд болон 500 фунт буюу 230 кг-аас арай бага ачааг газраас өргөх мөчнүүдээр тоноглогджээ.  Робот нь онхолдсон  ч дахиад байрлалдаа орох чадвартай гэнэ.

BEAR 2006 онд анх анхаарал татах болсон бөгөөд Time сэтгүүл түүнийг жилийн шилдэг бүтээлүүдийн нэгээр нэрлэсэн байлаа. Робот нь улам улмаар сайжирч байгаа гэж түүнийг бүтээгч Vecna Technologies компанийн мэргэжилтнүүд хэлж байна.     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж