
Тэдний 110-120 мянган хүн нь Италийн бусад нутгаас Ромд иржээ. Эсэргүүцлийн ажиллагаанд хямралд нэрвэгдсэн үйлдвэрийн ажилчид, ажилгүйчүүд болон төрийн албаны ажилтнууд оролцсон байна. Жагсагчид хоёр цувааг зохион байгуулан Ромын төвийн Сан-Жованни талбайд орж ирсэн юм.
Эсэргүүцлийн ажиллагааны гол урианы нэг нь “Ирээдүй нь залуус болон хөдөлмөрт байх ёстой” гэсэн үг байлаа. Эсэргүүцлийн ажиллагааг Италийн бүх нийтийн хөдөлмөрийн холбоо (La Confederazione Generale Italiana del Lavoro, ВИКТ) үйлдвэрчний эвлэл зохион байгуулав.
Эх сурвалж: Лента.ру. Бэлтгэсэн: Ш.Мягмар