Баянзүрх дүүргийн Ардчилсан нам хоёр хуваагдлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

Баянзүрх дүүргийн Ардчилсан нам хоёр хуваагдлаа

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ардчилсан нам одоо хүртэл хууль ёсны даргагүй байна. Өнөөдөр энэ талаар дүүргийн намын хорооноос сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Баянзүрх дүүргийн нөхөн сонгууль гуравдугаар сарын 21-ны өдөр болж өнгөрсөн боловч, сонгуулийн дүнг өмнөх дарга Мөнхбаяр хүлээн зөвшөөрөөгүйн улмаас сонгуулийн дүнгээр албан ёсоор ялалт байгуулсан Д.Пүрэвдаваа одоо хүртэл тамга тэмдгээ аваагүй байна. Учир нь өмнөх  дарга Мөнхбаяр нь тамгаа шилжүүлж өгөлгүй өөрийн гарын хүн болох н.Зоригтбаатрыг  дарга болгохоор хууль зөрчиж байна гэж мэдэгдлээ.    

Б.Алтансүх        

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж