
Төсвийг батлахаар 323 депутат санал өгч 253 депутат эсрэг байв. Нэг хүн түтгэлзжээ.Төсвийн зарлага нь 305,8 тэрбум евро болох бөгөөд түүнээс 48,4 тэрбумыг төрийн шинэ зээлээр авах болж байгаа нь эхлээд төлөвлөснөөс 9,1 тэрбумаар бага байна.
Төсөвт орох татварын хэмжээ 2011 онд 7,4 тэрбум еврогоор нэмэгдэн 229,2 тэрбум евроны хэмжээнд хүрнэ. Үүний зэрэгцээ төсвийн зардлыг бууруулан 2014 он хүртэл 80 тэрбум еврог хэмнэх Засгийн газрын саналыг бундестаг дэмжлээ.
Нийгмийн нөхвөрийн хэмжээг эрс бууруулах бөгөөд энд Засгийн газар 30 тэрбум еврог хэмнэхээр төлөвлөсөн юм.
Төсвийг сөрөг хүчин ихээхэн шүүмжлэв. Германы социал демократууд Засгийн газар нь нийгмийн тэнцвэрийг алдуулж байна гэлээ. Нийгмийн нөхвөрийг хасч байгааг эсэргүүцсэн жагсаал Берлин хотноо болж, 300 орчим хүн Засгийн газрын дүүргийг хаасан байсан хаалтыг нэвтлэхээр оролдсон байв.
Эх сурвалж: Лента.ру. Бэлтгэсэн: Ш.Мягмар