Сьюзан Бойл Америкийн чартад тэргүүлсээр байна

Хуучирсан мэдээ: 2010.11.28-нд нийтлэгдсэн

Сьюзан Бойл Америкийн чартад тэргүүлсээр байна

Сьюзан Бойл Billboard-200 чартын тэргүүнд зогссоор байна. Түүний "The Gift" цомог энэ хит парадыг хоёр дахь долоо хоногтоо тэргүүллээ.
Бойлын "The Gift" гэх хоёр дахь цомог нь энэ сарын 8-нд худалдаанд гарсан ба эхний долоо хоногт 318 мянга, дараагийн долоо хоногт нь 335 мянган ширхгээр зарагджээ.
Арваннэгдүгээр сарын 22-нд Канье Уэстийн "My Beautiful Dark Twisted Fantasy" цомог зарагдаж эхэлсэн учир Бойл гурав дахь долоо хоногтоо чартыг тэргүүлж чадахгүй гэж хөгжмийн шинжээчид хэлж байгаа юм. Тэдний тооцоогоор энэ 28 гэхэд Уэстийн 550 мянган цомог зарагдсан байх гэнэ.
Бойлын цомог Британийн чартад тэргүүлж байсан ба энэ 22-ны өдөр түүнийг Take That "Progress" цомог чартын дээд хэсгээс буулгажээ. Чартын эхний аравт байсан бүх цомгуудын нийлбэрээс илүүтэйгээр тэр пянз зарагдсан байна.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж