Энэ сарын 25-ны байдлаар гурилын үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ий задгай дээд гурилын үнэ, савласан дээдийн дээд, нэгдүгээр зэргийн гурилын үнэ тус бүр 0.4 хувиар буурсан байна. Харин “Алтан тариа” ХК-ийн задгай нэгдүгээр зэргийн гурилын үнэ болон савласан нэгдүгээр зэрэг, хоёрдугаар зэргийн гурилын үнэ тус бүр 0.3 хувиар өссөн байна. Импортын орос дээд гурилын үнэ 2.3 хувь өсчээ. Харин орос 1-р зэргийн гурилын үнэ, хятад дээд гурилын үнэ тогтвортой байна. Аймгийн төвүүдийн хүнсний зах, дэлгүүрт хэрэглээ ихтэй нэдүгээр зэргийн гурилын үнэ 640-950 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Гурилын үнэ өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад Архангай, Өмнөговь аймагт 10-44 төгрөгөөр буурч, Дорноговь аймагт 10 төгрөгөөр өссөн байна. Булган, Дорнод аймагт нэгдүгээр зэргийн гурилын үнэ хямд буюу 640 төгрөг байхад Хэнтий аймагт 950 төгрөг байгаа нь өндөр үнэ байна.
М.Сура