Чойжид дагина дуурийн тайзнаа амилна

Хуучирсан мэдээ: 2010.11.28-нд нийтлэгдсэн

Чойжид дагина дуурийн тайзнаа амилна

Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа өнөөдөр “Чойжид дагина” балет тоглоно. Хоёр бүлэг, гурван үзэгдэлт тус балетийн хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн А.Чойдог бичсэн бол цомнолыг хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жүжигчин, балетмейстер хореограф Б.Жамьяндагва гуай хийн анх дуурийн тайзнаа 2005 оны аравдугаар сарын 29-нд тавьж байжээ.

 Энэхүү балетэд Чойжид хэмээх бүсгүй өвчиндөө шаналан бурхнаас аврал хүсэн насан эцэслэхийн цагт Эрлэг номун хаан бурхны элч нартай уулзан түүний сүнс Чойжид хэмээх дагина болон амирладаг тухай өгүүлдэг юм.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж