Цасан болон шороон шуурга шуурна

Хуучирсан мэдээ: 2010.11.28-нд нийтлэгдсэн

Цасан болон шороон шуурга шуурна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан урьдчилсан мэдээгээр энэ сарын 29-нөөс ирэх сарын гурван хүртэлх хугацаанд Монгол орны нийт нутгийг хамран цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна. Тодруулбал,маргааш төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, арванхоёрдугаар сарын 1-нд ихэнх нутгаар, 2-нд нутгийн зүүн хагаст цас орох аж. Энэ үеэр салхи секундэд 16-18 метр хүрч ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах тул малчид, ард иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Тэр дундаа малд бага насны хүүхдийг явуулахгүй байх, холын тээвэрт гарах иргэд дулаан хувцаслаж, авто машинынхаа бүрэн бүтэн байдлыг анхаарахыг сануулж буй юм. Харин арванхоёрдугаар сарын эхээр ихэнх нутгаар бага зэрэг дулаарах ч, 1-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 26-31 хэм хүйтэн хонох бол өдөртөө 15-20 градус хүйтэн байна. Говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 градус бол өдөртөө 4-9 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25, өдөртөө 11-16 граудс хүйтэн байх ажээ.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж