Өчигдөр буюу улс тунхагласны баярын өдөр Нийслэлийн төр захиргааны байгууллагын 330 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө. Төрийн сүлдэндээ мэхийн ёсолж, төр түмнийхээ өмнө үүрэг хүлээсэн жинхэнэ албан хаагчдыг албаны ажлаа тэргүүнд тавьж ажиллахыг хотын удирдлагууд хүсч байв. Тангаргаа өргөсөн албан хаагчид өнгөрсөн хавар болсон төрийн албаны шалгалтанд өрсөлдөн 5000 гаруй хүнээс шалгарчээ. 1995 оноос төрийн албан хаагчид тангараг өргөж эхэлсэн бөгөөд энэ удаад нийслэлийн харьяа 19 газар, хэлтсийн мэргэжилтнүүд тангаргаа өргөсөн байна. Өргөсөн тангаргаасаа няцвал төрийн өмнө хариуцлага хүлээнэ гэж тангарагласан албан хаагчид ёсзүйн хэм хэмжээг чанд сахин ажиллана гэдгээ амлалаа.
С.Сүрэн