Гишүүд эхнэртэйгээ “Торго”-ыг сонжив

Хуучирсан мэдээ: 2010.11.27-нд нийтлэгдсэн

Гишүүд эхнэртэйгээ “Торго”-ыг сонжив

Монголын загварын хүрээний чанар чансааг тодорхойлох ордон гэж болох “Торго” салоны 10 жилийн ой өчигдөр тохиож, загварынхан төдийгүй улс төр, урлаг соёлынхон “Мишээл экспо”-д десант буулгав. Хэвлэл мэдээллийнхэнд “Зурагчин оруулахгүй” гэсэн “тушаал” буулгасан “Торго”-ын шоунд олны танил эрхмүүд ёстой нэг шил шилээ даран зочилж байлаа. Мисс эхнэртэй “Макс”-ын Д.Ганбаатар Д.Уянгалянхуагаа дагуулан, торго дурдан гоёлоор нүд хужирласан шиг суусан бол хөгжмийн зохиолч Балхжав эхнэр Ариунаагийн хамт энэ үдшийн эрхэмсэг зочдын тоог нэмжээ. Эрхэм гишүүн З.Алтай, Л.Гантөмөр нар ч эхнэрүүдийнхээ хамт загварын шоунд зочилсон нь олны нүд хужирлаж байв. За тэгээд хийлч Дээгий, мисс Ч.Содтуяа гээд урлаг, соёлынхон бараг бүгдээрээ Улс тунхагласны баярын үдшийг “Мишээл Экспо”-д болсон торгоны шоун дээр өнгөрөөлөө.   

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж