Амай номынхоо нээлтийг хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.27-нд нийтлэгдсэн

Амай номынхоо нээлтийг хийнэ

Дэлхийг тойрон аялаад зургаан сарын өмнө эх орондоо ирсэн “Монгол бадарчин” Амай аяллынхаа үед тохиолдсон хамгийн сонирхолтой сэдвүүдээ нэгтгэн ном бичжээ. Түүний туурвисан “Гайхамшигт ертөнц” номын нээлт өнөөдөр 15 цагаас “Inter nom” номын их дэлгүүрт болох аж.  Амай өөрийн блогтоо номынхоо нээлтийн талаар бичихдээ “Олон нийтэд номоо танилцуулж, ном бичсэн түүх, номонд орсон зарим нэг тэмдэглэлүүдээс болон аяллын сонирхолтой дурсамжуудаас ярьж өгөх болно” гэжээ. Бас тэрээр өнөөдөр орой 21 цагаас шинэ номынхоо нээлтэд зориулж, парти зохион байгуулах гэнэ. Амайгийн партид оролцохыг хүссэн хүмүүс 15 цагаас болох номын нээлт дээр ирж урилга авч болох юм байна шүү, залуус аа.

Г.Даша.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж