Ч.Сангарагчаагийн хэргийг хянах хугацаа дуусчээ

Хуучирсан мэдээ: 2010.11.27-нд нийтлэгдсэн

Ч.Сангарагчаагийн хэргийг хянах хугацаа дуусчээ

АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарт холбогдох,  тагнаж чагнасан гэх хэргийг прокурорт хянах хуулийн хугацаа өчигдрөөр  дуусгавар болсон байна. Хэрэв уг хэрэгтэй танилцах хугацаа хангалтгүй  гэж үзвэл хяналтын прокурор дахин 14 хоног сунгуулах эрхтэй. Яллагдагчаар татагдсан Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн, Ө.Алтан гадас нарт Эрүүгийн хуулийн 87.1, 133.1-ээр хэрэг үүсгэсэн. Түүнчлэн Ч.Сангарагчаа нь төсвийн мөнгө үр ашиггүй зарцуулсан гэх үндэслэлээр Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд давхар шалгуулж байгаа юм.

Г.Хулан
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж