Нийслэлийн “гавъяат”-ууд төрлөө

Хуучирсан мэдээ: 2010.11.27-нд нийтлэгдсэн

Нийслэлийн “гавъяат”-ууд төрлөө

Туурга тусгаар монгол улсаа байгуулсны түүхт 86 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн төр захиргааны байгууллагад олон жил амжилт бүтээлтэй ажилласан зарим иргэдийг шагнаж урамшуулсан байна. Мөн төрийн албаны дээд шагналаар ч амжилттай ажилласан албан хаагчдыг шагнасан юм.  Их хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан нийтдээ 30 гаруй иргэн хийсэн бүтээснээ үнэлүүлж  байна. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн захирамжаар Улаанбаатар хотын хүндэт тэмдгийг 16 хүн хүртэв. Их хотын “гавъяат” гэж хэлж болохоор энэ шагналыг хийсэн ажлыг нь үнэлж, хийх ажлынх нь угтал болгон урамшуулж байгаа юм шүү гэдгийг нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг онцлов.

Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх хамгийн анхан шатны нэгж болох хорооны зохион байгуулагчаас эхлээд нийслэлийн аялал жуулчлалын газрын мэргэжилтэн, Төрийн тусгай хамгаалалтын газрын харуул хамгаалалтын албаны дарга, мөн улсын бүртгэлийн бүртгэгч гээд ажил буцалсан салбар салбарын шилдгүүд хотын удирдлагуудаас шагналаа гардлаа. Түүнчлэн Нийслэлийн хүндэт тэмдэгээс гадна Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн жуух бичгээр 15 хүн шагнууллаа. Мөн энэ өдөр төрийн албаны дээд шагналаар нийслэлийн төр захиргааны байгууллагын зарим албан хаагчдыг   шагналаа. Нийслэлийн засаг даргын тамгын газрын төрийн захиргаа удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Гүндийн Нямсамбуу болон БЗД-ийн санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Цэвэгсүрэнгийн Наранчимэг нар төрийн албаны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж