Ч.Санжаадамба түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.11.27-нд нийтлэгдсэн

Ч.Санжаадамба түрүүлэв

Улс тунхагласны 86 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан өчигдөр “Бөхийн өргөө”-нд боллоо. Улсын арслан Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, гарьд Н.Ганбаатар, улсын заан Д.Рагчаа, Д.Бумбаяр, Б.Сайнбаяр, Б.Соронзонболд нарын тэргүүтэй 128 бөх уг барилдаанд зодоглосноос Архангай аймгийн Хашаат сумын харьяат, цэргийн хурц арслан Ч.Санжаадамба түрүүлж, улсын начин Ш.Тогтохбаяр үзүүрлэлээ. Харин их шөвөгт улсын арслан Х.Мөнхбаатар, улсын харцага Д.Баасандорж нар шалгарсан юм. Улс тунхагласны ойд зориулсан барилдааныг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Асашёорюү Д.Дагвадорж нарын хүндтэй зочид үзэж сонирхов.

Б.Баясах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж