Улаанбаатарт 11-13 хэм хүйтэн

Хуучирсан мэдээ: 2010.11.27-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 11-13 хэм хүйтэн

Өнөөдөр төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн  уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон–Сэлэнгэ, Туул голын сав газраар 11-16 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан,  бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.11-13 градус хүйтэн  байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт:  22  градус  хүйтэн, харьцангуй чийг 85 хувь, агаарын даралт 869  гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвотой байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж