Э.Ундрам мөнгөн медалийн эзэн болов

Хуучирсан мэдээ: 2010.11.26-нд нийтлэгдсэн

Э.Ундрам мөнгөн медалийн эзэн болов

Азийн наадмын боксын тэмцээний эмэгтэйчүүдийн 69-75 кг-ын жингийн ангилалд аваргын төлөө тулалдах эрхтэй болоод байсан Э.Ундрам дөнгөж саяхан БНХАУ-ын тамирчин Ли Жинзитэй тулалдаж, 16:3 харьцаатай ялагдсанаар мөнгөн медалийн эзэн боллоо.

Монголын ширэн бээлийтнүүдийн хувьд энэ удаагийн Азийн наадам халгаатай байсан гэж болно. Дэлхийн аварга П.Сэрдамба, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт тэргүүтэй ширэн бээлийтнүүд маань эхний тулаандаа ялагдаж, ихээхэн итгэл найдвар хүлээлгэж байсан нь талаар болсон билээ.

Ийнхүү “Гуанжоу-2010” наадамд Монгол Улсаас эрэгтэй ес, эмэгтэй гурван жинд 12 боксчин тулалдсанаас нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилт гаргалаа. Медалийн эзэд нь эрэгтэйчүүдийн 69 кг-д тулалдсан Ж.Отгонжаргал, эмэгтэйчүүдийн 69-75 кг-ын жинд өрсөлдсөн Э.Ундрам нар юм.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж