Баянхонгорт 400 гаруй хүн хепатитаар өвчилжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.26-нд нийтлэгдсэн

Баянхонгорт 400 гаруй хүн хепатитаар өвчилжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Энэ оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нийт 32 мянга 794 халдварт өвчин бүртгэгдсэн байна. Улсын хэмжээнд вируст гепатит өвчин өнгөрсөн оны мөн үеийнхээс 10 мянган хүн амд 8.9 промиллээр бага байгаа боловч Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Өвөрхангай, Хөвсгөл, Хэнтий аймгуудад вируст хепатит өвчин улсын дунджаас өндөр өвчлөлтэй байна. Энэхүү веруст гепатитаар  дээрх аймгуудын  нийт хүн амын хүүхэд багачууд зонхилон өвчилж байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байгаа. 

    Говь-Алтай аймагт энэ оны арваннэгдүгээр сарын 19-ний байдлаар гепатит өвчлөлийн 407 тохиолдол илэрснээс аймгийн төвд 290 тохиолдол бүртгэгджээ. Өвчлөлийн ихэнх хувийг 0-14 насны хүүхдүүд эзэлж байгаа аж. Мөн Тонхил суманд 26, Дарви суманд 53 тохиолдол бүртгэгдсэн байна.

    Харин Баянхонгор аймагт  энэ оны оны арваннэгдүгээр сарын 25-ний байдлаар гепатит өвчлөлийн 420 тохиолдол илэрсэн байна. Өвчлөлийн ихэнх хувийг 0-14 насны хүүхдүүд эзэлж байгаа аж. Энэ талар тус аймгийн Засаг дарга Д.Амарсанаагаас тодруулахад “ Одоогийн байдлаар аймгийн эмнэлэгт 100 гаруй хүн хэвтэж байна. Нийт өвчилсөн хүний  80 орчим хувь нь хүүхэд байна. Сургууль, цэцэрлэгт ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийж, хувийн ариун цэврийг сахихыг анхааруулж байна. Гэхдээ нийт өвчилсөн хүмүүсийн дунд судлагаа хийхэд хувирааа алт ухдаг “нинжа” нарын хүүхэд болон ах дүү, хамаатан садан нь өвчилж байгаа нь ажиглагдсан. Тэд хөрс ус бохирдуулах, өөрсдөө болон үр хүүхдийнхээ ариун цэвэрт анхааарал сул тавидагаас халдварт шар өвчин даамжирахад нөлөөлж байна” гэв.

    П.Наран
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж