ДОХ-ын эсрэг өдрийг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.26-нд нийтлэгдсэн

ДОХ-ын эсрэг өдрийг тэмдэглэнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Арванхоёрдугаар сарын 1-ны өдөр ХДХВ/ДОХ-той тэмцэх өдөр. Энэ өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглэж эхлээд 30-аад жилийн нүүрийг үзэж байгаа бөгөөд манай улс ч сүүлийн хэдэн жил тогтмол тэмдэглэсээр ирсэн. Энэ жил ДОХ-ын эсрэг өдрийг “Хүний эрхийг дээдлье ” уриан дор тэмдэглэхээр болсон байна. Удахгүй тохиох гэж буй энэ өдөр  “Улаан тууз-2010” урлагийн тоглолт,  ДОХ-ын эсрэг тэмцэхийг уриалсан уран зургийн үзэсгэлэн  зохион байгуулах аж.  Дашрамд дурдахад урлагийн тоглолт үнэ төлбөргүй болох юм байна. мөн ДОХ-ын эсрэг  хэрэгжүүлж буй ажлаа тайлагнаж, хүмүүсийг энэхүү үйл ажиллагаандаа  нэгдэхийг уриалах гэнэ.

    С.Отгон

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж