Роддик “Sony Ericsson Open”-ы шөвгийн наймд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

Роддик “Sony Ericsson Open”-ы шөвгийн наймд шалгарлаа

Майамид үргэлжилж буй талбайн теннисний Sony Ericsson Open тэмцээний гуравдугаар тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Тэмцээний чансааны жагсаалтын зургадугаарт бичигдсэн АНУ-ын теннисчин Энди Роддик Германы Бенжамин Бекертэй тоглож, 7-4; 6-3 харьцаатай хожсоноор шөвгийн наймд шалгарсан байна. Түүнчлэн чансаагаараа дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн Испанийн Рафаэль Надаль нутаг нэгт тамирчин Дэвид Феррерийг 7-6; 6-4 харьцаатай хожсоноор тэмцээний дөрөвдүгээр тойрогт Жо-Уилфред Цонгатай тоглохоор боллоо. Цонгагийн хувьд Хуан Карлос Феррерог 6-2; 6-2 харьцаагаар буулган авч, дөрөвний нэг шигшээд шалгарсан юм. Роддик дараагийн шатанд Испанийн теннисчин Николас Альмагротой өрсөлдөх ба Альмагро өмнөх шатанд Томаз Белуччиг 6-4; 3-6; 7-6 харьцаатай хожжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж