Б.Энххуягийг батлан даалтад гаргажээ

Хуучирсан мэдээ: 2010.11.26-нд нийтлэгдсэн

Б.Энххуягийг батлан даалтад гаргажээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “Анод” банкны  гүйцэтгэх  захирал Д.Энхтөр, ТУЗ-ийн гишүүн Э.Гүр-Аранз, Н.Даваа нарт холбогдох Эрүүгийн хуулийн 148.4, 156.3-аар зүйлчилсэн хэргийг Улсын мөрдөн байцаах газраас шалгаж дуусч нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн юм. Мөн уг хэрэгт хоёр долоо хоногийн өмнө   төв банкны дэд ерөнхийлөгч асан Б.Энххуягийг яллагдагчаар татаж Ганц худаг дахь  урьдчилан хорих газарт саатуулаад байсан  юм.  Харин түүнийг өнгөрөгч баасан гаригт батлан даалтад гаргажээ. Монголбанкны  дэд ерөнхийлөгч асан Б.Энххуягийг албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад онц  их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж  байгаа бол “Анод” банкны эрх бүхий албан тушаалтнуудыг  найдваргүй зээл олгосон, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг сонгуульд зарцуулсан, тайлан балансаа алдагдалгүй гаргахын тулд  авлига өгсөн байж болзошгүй  хэмээн сэжигтнээр тооцон шалгаж байгаа аж.

    С.Отгон

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж