Цагдаа, дотоод цэргийн 202 алба хаагч цол нэмжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.26-нд нийтлэгдсэн

Цагдаа, дотоод цэргийн 202 алба хаагч цол нэмжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монгол Улс тунхагласны 86 жилийн ойг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаа, дотоодын цэргийн 202 алба хаагчийг хугацааны ээлжит цолоор шагнажээ.

    Цагдаагийн дэд хурандаа  12 алба хаагчийг  шагнасан бол Цагдаагийн хошууч 17,Цагдаагийн ахмад  48,Цагдаагийн ахлах дэслэгч 64, Цагдаагийн дэслэгч 30 төрсөн байна. цагдаагийн дэслэгч цол авсан 30 гаруй залуусын дунд Universe best songs-2010 уралдааны ялагч Цагдаагийн "Сүлд" чуулгын дуучин Б.Жавхлантөгс  багтаж офицерын бүрэлдэхүүнд оржээ. Дотоодын цэргийн алба хаагчдаас хугацааны ээлжит  хошууч 3, ахмад 4, ахлах дэслэгч  8, дэслэгч 5 төрж  офицерын бүрэлдэхүүнд  багтсан бол  хугацааны өмнө хошууч цолоор  нэг алба хаагчийг  шагнасан байна.

    С.Отгон
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж