Найман настай охин нүхэнд унаж амиа алдсан хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны Их Дарь эхийн 526 тоотод байрлах гурван давхар нийтийн байрны гадаа байрлах бохир усны нүхэнд найман настай А гэгч охин унажээ. Шуурхай бүлэг 105-ын аврагчид очиход охин хэдийн нас барсан байсан ба уг нүхэн дэх усыг шавхаж зайлуулсаны дараа охины цосцосыг гаргаж, дүүргийн цагдаагийн хэлтэсийнхэнд хүлээлгэн өгчээ. Одоо хэргийг Цагдаагийнхан талийгаач яагаад нүхэнд унасан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.
П.Наран