Төрийн албан хаагчид тангараг өргөлөө

Хуучирсан мэдээ: 2010.11.26-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчид тангараг өргөлөө

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Нийслэлийн төр захиргааны байгууллагуудад ажиллаж байгаа тангараг өргөсөн төрийн албан хаагчдын тоо 330-аар нэмэгдлээ. Тодруулбал, өнгөрсөн онд нийслэл хотоос төрийн албаны шалгалтад 4980 хүн орж 1751 хүн тэнцжээ. Харин өнөөдөр тэднээс 330 нь төрийн албан хаагчийн тангараг өргөж байгаа аж. Тангараг өргөснөөрөө  тэдний хувьд  нийгмийн баталгаа нь  бий болж, ажилласан жилээс хамааран цалин нь 5-25 хувиар нэмэгддэг  байна. Тухайлбал 5-10 жил ажиллаж байгаа хүний цалин таван хувиар нэмэгддэг бол 11-15 жил ажиллаж байгаа хүнийх 10 хувиар нэмэгддэг. Харин 15-20 жил ажиллаж байгаа бол 15 хувиар өсдөг  юм байна. Мөн тухайн ажилтны мэргэжлийн ур чадвараас шалтгаалан зэргийн нэмэгдэл ч ордог гэнэ.

    Н.Дэлгэр
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж