
Дашрамд дуулгахад, өнөөдрөөс эхлэн баруун аймгуудад цасан шуурга шуурч эхлэх бол, төвийн нутгийн зүүн хэсгээр, зүүн аймгуудын нутгаар их хэмжээний цас орно. Цас орсонтой холбоотой уулархаг газраар эрс хүйтрэнэ. Тиймээс холын замд гарах гэж байгаа иргэд болон тээвэрчид анхаарал сэрэмжтэй байхыг ус цаг уур орчны шинжилгээний төвийнхөн анхааруулж байна. Харин орон нутагт ажиллаж байгаа станц харуулуудаас ирсэн мэдээгээр Увс аймгийн Малчин суманд цасны зузаан 35 см хүрсэн гэнэ.
П.Наран