Төрийн албаныхан шагнууллаа

Хуучирсан мэдээ: 2010.11.26-нд нийтлэгдсэн

Төрийн албаныхан шагнууллаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Улсын тунхагласны 86 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн захирамжаар Улаанбаатар хотын хүндэт тэмдгээр 16 иргэнийг шагнажээ. Тэд төр захиргааны байгууллагад олон жил амжилт бүтээлтэй ажилласан салбар салбарын шилдгүүд гэнэ. Тухайлбал, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх хамгийн анхан шатны нэгж болох хорооны зохион байгуулагч,  нийслэлийн аялал жуулчлалын газрын мэргэжилтэн, Төрийн тусгай хамгаалалтын газрын харуул хамгаалалтын албаны дарга, мөн улсын бүртгэлийн бүртгэгч зэрэг ажилтан албан хаагчид байсан аж. Түүнчлэн энэ өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн жуух бичгээр 15 хүнийг шагнажээ. Мөн төрийн албаны дээд шагналаар нийслэлийн төр захиргааны байгууллагын зарим албан хаагчдыг   шагнав. Тухайлбал,  Нийслэлийн засаг даргын тамгын газрын төрийн захиргаа удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Г. Нямсамбуу болон БЗД-ийн санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ц. Наранчимэг нарыг төрийн албаны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан байна.

     Н.Дэлгэр

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж