Нийслэлийн малыг вакцинжуулж дуусаагүй байна

Хуучирсан мэдээ: 2010.11.26-нд нийтлэгдсэн

Нийслэлийн малыг вакцинжуулж дуусаагүй байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Шүлхий өвчнийг цагаан зээрээс малд халдварлаж байгааг мэргэжлийн байгууллагууд тогтоогоод байгаа. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Дорнод, Хэнтий Төв, Говьсүмбэр аймгуудад тархаад  байгаа малын гоц халдварт шүлхийн өвчин нийслэлд орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн бүсэд хамаарах бүх малыг вакцинжуулах ажил энэ сарын 20-ны өдрөөс эхэлсэн. Хотын менежер  Ч.Бат нийслэлийн шуурхай хуралдаанд энэ сарын 26 гэхэд дуусгана хэмээн хэлж байсан юм. Харин өнөөдрийн байдлаар вакцинжуулах ажил дуусаагүй байгаа бөгөөд ойролцоогоор 60 гаруфй хувьд хүрээд байгаа аж.  Нийслэлийн нутаг дэвсгэрт 400 гаруй мянган малыг вакцинжуулах тооцоо гарсан. Үүнээс эхний ээлжинд 200 мянган тун вакциныг нийт малын 82 хувьд нь буюу 350 мянга орчим малд хийх юм.  Хурлаас Засаг даргын нөөц сангаас 100 сая төгрөг гарган 85 сая төгрөгийн шүлхийн эсрэг вакцин худалдан авахаар шийдвэрлэсэн  юм.

    С.Сүрэн

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж