Жонон хуримынхаа товыг зарлав

Хуучирсан мэдээ: 2010.11.26-нд нийтлэгдсэн

Жонон хуримынхаа товыг зарлав

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    ФОТО: Reuters

    Их Британийн жонон Уэльсийн Уильям ба түүний сүйт бүсгүй Кейт Миддлтон гэрлэлтийн товоо зарлажээ. Асар том тэр үйл явдал ирэх хавар болох гэнэ.

    Жонон ба түүний хайртай бүсгүй нар 2011 оны дөрөвдүгээр сарын 29-нд Вестминстерийн ширээт ламын хошуун дахь Лондоны Хувилгаан Петрийн сүмд хуримаа хийхээр боллоо гэж The Independent сонин бичсэн байна. Эх сурвалжийн мэдээгээр шашны алба, цэцэг, хөгжим, чимэглэл ба бал сарын баярын зардлыг худ урга болж байгаа гэр бүлийнхэн тэнцүүхэн төлөх гэнэ.

    Жонон Уильям ба Кейт Миддлтон нарын  сүй тавилтын талаар саяхан зарлахдаа хуримын товыг зарлаагүй байсан юм. Хосууд найман жилийн өмнө танилцсан ба хоёулаа 28 настай. Урлагийн түүхийн курс лекцийг Шотландын Сент Эдрюсийн их сургуульд хамт сонсож байхдаа тэд танилцсан гэдэг. Өнгөрсөн аравдугаар сард тэд Кенид амарч байхдаа тэд сүй тавилцаж, жонон хуримын бөгжөө сүйт эмэгтэйдээ өгчээ. Үүнийхээ дараа тэд энэ тухайгаа хатан хаан эмээ ба гэр бүлийнхэндээ сонсгосон байв. Хуримынхаа дараа тэд Уильямын цэргийн алба хааж байгаа Уэльсийн хойд нутаг дахь нисэхийн баазын ойролцоо амьдрах ажээ.

    Эх сурвалж: Газета.ру.
    Бэлтгэсэн: Ш.Мягмар
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж