Суутнууд унших чадваргүй байжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.26-нд нийтлэгдсэн

Суутнууд унших чадваргүй байжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    ФОТО: arthistory.ru
    Пикассогийн хөрөг (Сальвадор Дали зуржээ)

    Леонардо Да Винчи ба Пабло Пикассо нарын авьяас нь тэдний дислекси гэх “үгийн сохор”-ын гажигт байжээ гэж эрдэмтэд үзэж байна. Энэ гажигт 12 хүүхдийн нэг нь нэрвэгддэг ба их зураачдад тэр нь гайхалтай орон зайн сэтгэлгээг өгчээ.

    Их Британийн Лондоны Мидлсиксийн их сургуулийн сэтгэл зүйч нарын энэ нээлт нь тайлбарлашгүй зүйлийг тайлбарлахад тустай аж. Тухайлбал зарим суутнууд ба тэдний уран бүтээлийн үнэ цэнийг гаргах гэх мэт. Тэдний дүгнэлтийг Learning and Individual Differences сэтгүүлд нийтэлсэн байна.

    Туршилтаар эрэгтэй, эмэгтэй 41 хүнийг оруулж тэдний харах орон зайн төсөөллийг  хүлээн авах чадварыг нь дүгнэжээ. Бид тэр чадварыг нь зөвхөн газрын зураг унших эсвэл машинаа зогсоолд сайн тавих зэрэгт л  гол нь хэрэгтэй гэж үзэж байсан юм. Гэтэл тэр нь бас 3D-мэдээллийг нарийн боловсруулахад чухал аж. Ураг зураг ба дизаинд сүүлийн тэр хэсэг чухал юм байна.

    Туршилтад орсон хүмүүсийн бараг тал хувь нь дислексикүүд байсан бөгөөд тэр нь үг таних, унших буюу бичих талдаа ихээхэн хүндрэлтэй гэсэн үг. Эрэгтэй дислексикууд нь шуудангийн марок дээр хатан хааны толгойн эргэлтийг санах эсвэл өнгөт эд зүйлээр зураглал гаргах зэргийг санах ёстой бичигтэй сайн учраа олж байв. Тэд бас компьютерийн даалгавраар “виртуаль хотоор” зам гаргахдаа бас гайгүй байлаа. Энэ нээлт нь орон зайн хүлээн авалттай холбоо бүхий хэл ярианы дутагдал гажгийг дислекси нь нөхдөг гэсэн санааг гаргаж байна. Диклекси хүмүүс хэл яриагаар биш бодож сэтгэх замыг сонгон асуудлыг шийддэг байна.

    Харин диклекси эмэгтэйчүүд нь бусдаасаа илүүтэй орон зайн хүлээн авалтыг харуулж чадсангүй гэнэ.

    Дислекси нь Да Винчи, Пикассо, Роден ба Энди Уорхол зэрэг зураачдад багагүй хүндрэл авчирч байсан байх. Мөн тэрээр Томас Эдисон ба Фарадей мэтийн агуу зохион бүтээгчид гарч ирэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн нь ойлгомжтой.


    Эх сурвалж: Газета.ру.
    Бэлтгэсэн: Ш.Мягмар
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж