
Урагвай улсын ерөнхийлөгч, 75 настай Хосе Мухика өндөр настай ч эмэгтэй хүнд ухаангүй сонирхолтой. Сайхан эмэгтэйчүүдийн талаар магтаал хэлэхдээ тэр мастер гэнэ. Мухика ээлжит магтаалаа «Атлетико» багийн уругвай довтлогч Диего Форланы найз эмэгтэй Заира Нара гэдэг 23 настай бүсгүйд зориулав. Тэр эмэгтэйг ерөнхийлөгч “ачааны машин” гэж өхөөрдөн нэрлэжээ.
«Европын аваргуудын тэмцээнийхээ завсарлагаар манай хөлбөмбөгчид эх орондоо ирцгээх болов уу? Тэдний ихэнх нь дуртайяа ирэх байх. Форлан гэхэд л түүний үзэсгэлэнтэй “ачааны машин нь” энд байгаа шүү дээ” гэж Мухика мэдэгдсэн гэнэ.
Өнгөц сонсоход бүсгүйг ачааны машинтай харьцуулах нь эвгүй ч юм шиг. Гэтэл Урагвайд “ачааны машин” гэсэн үг нь залуусын хайртай бүсгүйдээ хэлдэг “хонгорхон”, “хөөрхөн” гэсэн үгтэй эн зэрэгцэн хүлээн авагддаг ажээ.
Саяхан Форлан телевизээр ярихдаа Заиратай гэрлэнэ гээд харин хурим ба түүний товыг хэлээгүй билээ.
Эх сурвалж: Газета.ру.
Бэлтгэсэн: Ш.Мягмар
Бэлтгэсэн: Ш.Мягмар
new 2010-11-26 182.160.21.212
forlaniig tachaangui bolhoor ni zaza
new 2010-11-26 182.160.21.212
forlaniig tachaangui bolhoor ni zaza
Зочин 2010-11-26 182.160.63.158
ХОТЫН ТӨВД БАЯНЗҮРХ ЗАХЫН УРД ТАЛД ШИНЭЭР БАРИГДСАН 79 М2 2 ӨРӨӨ БАЙРЫГ СОНИРХСОН ХҮМҮҮСТ ХАС БАНКНЫ 80 ХУВИЙН ЗЭЭЛД ХАМРУУЛЖ ХЯМД ЗАРНА
ХАРИЛЦАХ УТАС 99189208
Зочин 2010-11-26 182.160.38.147
forland ch zaira ni goydtsoon