Гурван хүү Номхон далайд 50 хоног төөрөөд амьд үлдэв

Хуучирсан мэдээ: 2010.11.26-нд нийтлэгдсэн

Гурван хүү Номхон далайд 50 хоног төөрөөд амьд үлдэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Номхон далайд 50 хоног завиар хөвөн төөрсөн гурван хүүг загасчид аварсан тухай stuff.co.nz сайт мэдээлжээ. Энэ хугацаанд тэд нэг цахлайг барьж идсэн ба аврагдахаас хэд хоногийн өмнөөс далайн ус ууж байжээ. Тэд шувууг хэрхэн барьснаа ярьсангүй.

    Шинэ Зеландын захиргааны Токелаугийн  хэсэгт багтдаг Атафу гэх шүрэн арлын хавиас аравдугаар сарын 5-нд жижиг завтай 14-15 насны гурван хүү алга болсон байв. Тэднийг нисэх онгоцоор хайгаад ч олоогүй бөгөөд амь үрэгдсэн гээд эрлийг зогсоосон байв.

    Тэдний завийг урсгал шүрэн арлаас 1300 км зайд авч явсан ба загас барих онгоцныхон тэднийг Валлис арлаас холгүй далайгаас олжээ. Хөвгүүд турсан байсан ч эрүүл саруул байна гэж мэдээлсэн байв.

    Фижийн Суву хотод тэднийг авчирсан ба тэндээс Самоа аралд тэднийг хүргээд завиар Токелауд авчирна. Хүүхдүүдийг гэртээ байхгүй хооронд арлын 500 оршин суугчид нь тэднийг эцсийн замд нь үдэхээр бэлтгэсэн байжээ.

    Эх сурвалж: Лента.ру.
    Бэлтгэсэн: Ш.Мягмар
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж