Фото: AFP
Америкийн улстөрч эмэгтэй Сара Пэйлин Хойд Солонгосыг АНУ-ын холбоотон гэж Глен Бэкийн радиод ярив.
Пэйлинээс Солонгосын хойгийн сөргөлдөөний талаар асуухад тэрээр “Барак Обамагийн засаг захиргааны зүгээс Ёнпхёндо арлыг буудсанд хатуу хариулт гаргахгүй, тэд БНАСАУ шиг л бас хориг тавихаа хийнэ биз гээд бид манай Хойд Солонгосын холбоотнуудтайгаа хамт хатуу байр суурь барих ёстой гэж хэлсэн байв.
Бичлэгт радиогийн хөтлөгч Пэйлинг засч залруулж байсан ч тэрээр огт зоволгүйгээр яриа үргэлжлүүлж байлаа. Хэдийгээр энэ эмэгтэй мэдлэгт геополитикийн гүнзгий ойлголт байхгүй ч гэсэн өндөр чансаатай. Тэрээр өөрийнхөө дурсамжийн номондоо сэтгүүлч нарын түүнд халдаад байдгийг сексизмтай холбоотой гэж тайлбарласан байв.
Бэлтгэсэн: Ш.Мягмар