Арваннэгдүгээр сарын 26

Хуучирсан мэдээ: 2010.11.26-нд нийтлэгдсэн

Арваннэгдүгээр сарын 26

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Арваннэгдүгээр сарын 26-ны баяр

    Монголын анхны Үндсэн хуулийн өдөр
    1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Монголын Анхны Үндсэн хуулийг Ардын их хурал батлан БНМАУ-ыг тунхаглан зарлажээ. Богд хааныг нас барсны дараа дахин шинэ богдыг тодруулахгүйн тулд бүгд найрамдах улсыг залуу хувьсгалчид нь зарласан ч гэж ярьдаг. Ардчилсан хувьсгалын дараа Монгол социализмаас татгалзсан ч гэсэн Хувьсгалт нам нь засгийн эрх барьж байсан учир  энэ өдрийн баярын өдөр чигээрээ үлджээ.

    Өдрийн ишлэл

    “Намайг үхэх цагт бурхан: “Би ихийг хийснийг бүгд ойлгож байгаа. Үүнийг ойлгохгүй гэх өөр хүн алга болжээ” гэж хэлнэ.”

    (Румынын жүжгийн нэртэй зохиолч Эжен Ионеско 1912 оны энэ өдөр төржээ)

    Бусад ишлэлээс:
    “Шоглол байхгүй газар хорих лагерь л байдаг”
    “Ухаантай эмч хүн бол эмчлүүлэгчтэй хамт өвчнөөс ангижруулж чадаагүй нөхцөлд өвчтөнтэйгөө хамт үхэх ёстой”
    “Хэрэв бурхан байгаа бол уран зохиол юунд хэрэгтэй юм бэ? Хэрэв бурхан байхгүй бол уран зохиолыг яагаад бүтээх ёстой гэж?”
    “”Болоогүй байгаа үйл явдлыг урьдчилан харах аргагүй”
    “Хардаг хамар бол үнэрлэдэг хоёр хамраас хамаагүй илүүтэй”

    Үйл явдал

    “АНТ-4” онгоц анх туршилтын нислэг хийв

    1925 он: Зөвлөлтийн  онгоц зохион бүтээгч А.Н.Туполевын тухайн цагтаа цаг үеээсээ ихээхэн алгассан “АНТ-24” онгоцны анхны туршилтын долоон минутын нислэгийг хийжээ. Хоёр хөдөлгүүрт хүнд бөмбөгдөгч “АНТ-4 онгоцыг эхлээд Англид захиалах гэж байснаа Туполевт бүтээхийг даалгасан юм. Онгоц цаг үеэсээ давсан машин байсан ба түүнийг 1928 оноос үйлдвэрийн дамжлагад оруулжээ.

    Франц хиймэл дагуулаа хөөргөв

    1965 он: Хамгийн анхны дэлхийн хиймэл дагуулыг Зөвлөлт 1957 онд, Америк өөрийн анхны дагуулаа 1958 онд тус тус хөөргөсөн юм. Франц дэлхийн II дайны гол ялагч нарын нэгийн хувьд пуужингийн өрсөлдөөнөөс хоцрохгүйгээр шийдсэн байв.

    Франц Сахарын цөлийн Алжирийн чулуурхаг тэгш өндөрлөгт Хаммагирийн пуужингийн туршилтын талбайг байгуулсан ба тэр нь 1967 онд татан буугдталаа дэлхийн гол пуужин хөөргөх талбайн нэг байлаа.

    1965 оны энэ өдөр Хаммагирын пуужин хөөргөх талбайгаас «Diamant» зөөгч пуужингийн тусламжтайгаар дэлхий орчмын тойрог замд Францын анхны хиймэл дагуул «Asterix-1»-ийг гаргажээ.  Ингээд Франц хиймэл дагуул хөргөсөн дэлхийн гурав дахь орон болсон билээ.

    Алжирийн тусгаар тогтнолыг  тухай Эвианы гэрээний дагуу Хаммагирын пуужин хөөргөх талбайг 1967 онд албан ёсоор хааж тоног төхөөрөмжийг нь буулган зөөжээ. Тэндээс нийт дөрвөн хиймэл дагуул хөөргөсөн байлаа. Одоо Францын Гвианы Куру арлаас Европын Сансрын агентлагийн хүрээнд пуужинг хөөргөж байгаа.

    Францын дараа удалгүйгээр бусад орнууд хиймэл дагуул хөөргөж эхэлжээ. Австрали 1967 онд, Япон, Хятад 1970 онд, Их Британи 1971 онд хиймэл дагуулаа тус тус хөөргөсөн байлаа. Канад, Франц, Итали, Их Британи зэрэг орнуудад бэлтгэгдсэн хиймэл дагуулыг Америкийн зөөгч пуужингийн тусламжтайгаар хөөргөж байжээ.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж