Фабрегас “Барса”-тай хийх тулаанд оролцож магадгүй

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

Фабрегас “Барса”-тай хийх тулаанд оролцож магадгүй

Английн Премьер лигийн “Арсенал” клубын дасгалжуулагч Арсень Венгерийн хэлснээр энэ үдэш “Барселона”-гийн эсрэг хийх Аваргуудын лигийн шөвгийн наймын эхний тоглолтод багийн ахлагч Сеск Фабрегас оролцох 40 хувийн боломжтой гэжээ. Бямба гаригт Премьер лигийн “Бирмингхэм Сити”-тэй хийсэн тоглолтын үеэр Фабрегас хөлөндөө гэмтэл авсан учир Аваргуудын лигийн тулаанд оролцох эсэх нь эргэлзээтэй байсан юм. Венгер түүний талаар “Сеск Фабрегасын биеийн байдлаас үзвэл тэр тоглох боломжгүй байгаа учир бэлтгэлд гараагүй. Юутай ч хэсэг хугацаанд байдлыг ажиглаж, эцсийн шийдвэрээ тоглолтын өмнө л гаргана байх. Миний хувьд бол тоглоно гэсэн итгэл 40 хувьтай байна” гэжээ.

Испанийн шигшээ багийн хагас хамгаалагч Фабрегас 2003 онд 16 настайдаа “Арсенал”-д ирсэн бөгөөд өмнө нь “Барселона” клубын залуучуудын багт тоглож байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж