Алтны нөөцөө зарахыг Хятад Америкт зөвлөв

Хуучирсан мэдээ: 2010.11.26-нд нийтлэгдсэн

Алтны нөөцөө зарахыг Хятад Америкт зөвлөв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хятадын Ардын банк.
    Фото: AFP

    Хятадын Ардын банкны шинжээч Ся Бинь АНУ-д хандан зардлаа бууруулахын тулд өөрийн алтны нөөцөө худалдахыг санал болгожээ. Ийм маягаар Америкийн төсвийн алдагдал ба худалдааны зөрүүг арилгах хэрэгтэй гэж тэр тэмдэглэсэн байв.

    “АНУ найман мянган тонн гаруй алттай. Тэд эдийн засгаа сэргээх хөрөнгө олохыг хүсч байгаа бол яагаад алтнаасаа зараад төсөвтөө дарамт учруулахгүй байж болдоггүй юм бэ?” гэж тэр хэлэхдээ Хятад тэр алтнаас нь худалдан авах гэж байгаа эсэхийг хэлсэнгүй.

    Одоо АНУ дэлхийд хамгийн их алт нөөцөлсөн ба түүний хэмжээ нь 8143 тонн юм. Харьцуулахад Хятадын алтны нөөц 1054 тонн бөгөөд Хятад алтны нөөцөө нэмэгдүүлэх хэрэгтэй гэж  хятад шинжээчид үздэг. Хятад одоо 880 тэрбум ам.долларын Америкийн үнэт цаасыг барьдаг бөгөөд тэр мөнгөөр 20 мянган тонн алт худалдан авч болох ажээ.

    АНУ мөнгө хэвлэх замаар өөрийн эдийн засгийн асуудлыг шийдэх гэж байгаа нь бүтэлгүй хэрэг хэмээн Ся хэлэв. Өмнө нь АНУ-ын Холбооны нөөцийн систем “тооны зөөлрүүлэлт” гэх банкуудаас төрийн үнэт цаасыг 600 тэрбум ам.доллараар худалдан авах шинэ хөтөлбөрийг эхлүүлэхээр болж буй нь тодорхой болсон байв. Үүнд Хятад болон хөгжиж буй орнууд дургүйцэж байгаа ба тэр мөнгө эдийн засгийг сэргээхэд биш хөрөнгийн зах зээлийн дамлан хийхэд ашиглагдана гэж тэд үзэж байна. Хятад өөрөө АНУ-аас болон бусад цэгүүдээс урсан орж ирэх “халуун мөнгөнөөс” болон зовж, тэр нь дотоодын инфляцийг нь хөөрөгдөж байгаа билээ.

    Эх сурвалж: Лента.ру.
    Бэлтгэсэн: Ш.Мягмар
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж