«Щелково Агрохим» компанийн ерөнхий захирал Салис Каракотов, арилжааны захирал Эльмира Ираидова, Зүүн Сибирийн Засгийн газрын тэргүүн Валентин Тоночаков ба Буриад ба Байгал орчмын хязгаарын дилер Вячеслав Булатов нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид саяхан Монголд айлчлан харилцаа холбоо тогтоожээ. Монголын Хүнс, хөдөө аж ахуйн яамны Газар тариалан, Гадаад харилцаа ба дэд бүтэц болон хөрөнгө оруулалтын албад мөн Төмс тариалагчдын холбоо ба Ургамал хамгаалах институтын ажилтнуудтай төлөөлөгчид гэрээ хэлцэл хийв.
Улаанбаатарт хоёр тал Газар тариалан ба ургамлыг хамгаалах салбарт хамтран ажиллах Санамж бичигт гарын үсгээ зурцгаасан байна. Монголд «Щелково Агрохим» компанийн хэд хэдэн эм туршигдсан байлаа. Уг компани эмийн бүтээгдэхүүнээ нийлүүлэхээс гадна Монголд шинэ технологийг нэвтрүүлж эхлэхээр болжээ гэж уг компанийн хэвлэлийн мэдээнд дурьдсан байна.
Эх сурвалж: Сибирь.ру. Бэлтгэсэн: Ш.Мягмар