Орост хүнс үнэтэй болж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.26-нд нийтлэгдсэн

Орост хүнс үнэтэй болж байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    ФОТО: ИТАР-ТАСС

    Нэгдүгээр сараас аравдугаар сар хүртэл Орост хүнсний бүтээгдэхүүний үнэ 10 хувиар өсч, Европын холбооны үнийн 1,7 хувийн өсөлтөөс дарай зургаа дахин их болжээ.

    Тухайлбал, Австри, Герман, Грек, Испани, Итали, Нидерланд, Финлянд, Чех, Шведэд хүнсний бүтээгдэхүүн 0,3-2 хувиар, Бельги, Польш, Румын, Словакид 3-5 хувиар тус тус өссөн байлаа. Ирландад харин уналттай бөгөөд эхний сөн сард хүнс 0,5 хувиар үнээ буулгажээ.  Харин Унгар, Эстонид үнийн өсөлт нь Орост ойртон 6-8 хувиар нэмэгдсэн байв.

    Орос ба Европт хамгаас өндөр үнийн өсөлт ногооных болов. Ногооны үнэ эхний есөн сард 44,7 хувиар нэмэгдсэн бол Европт тэр нь 6,2 хувьтай байв. Талх, будааны үнэ Орост 9,1 хувиар, Европт 1,2 хувиар өсөв. Мах ба махан бүтээгдэхүүний үнэ 4,1 хувь, (0,6), загас ба далайн бүтээгдэхүүн 2,7 хувь (2,1), сүүн бүтээгдэхүүнийх 14,1 хувь (0,7), жимс 5,3 хувь (2,9), сахар, жем, зөгийн бал, шоколад ба чихэр 8,2 хувь (1,3) тус тус өсчээ.

    Оросын аравдугаар сарын үнэ нь өмнөх сараас 0,8 хувиар өссөн бол Европт хэмжээндээ буюу бууралттай байсан аж. Герман, Грек, Дани, Словак, Словени, Чех, Швед ба Кипрт  хүнсний бүтээгдэхүүн 0.2-1 хувиар хямдарсан  бол Люксембург, Нидерланд, Мальтад хэвээр үлдсэн ба Бельги, Ирланд, Испани ба Францад 0,1 хувиар үнэ нэмэгдсэн байлаа. Оросын ба Европын инфляци нь 6,8 ба 1,8 хувиар тус тус өсчээ.

    Эх сурвалж: Газета.ру.
     Бэлтгэсэн: Ш.Мягмар
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж