Тэр буудалд буусан Францын ерөнхийлөгч Николя Саркози үдэшлэгийн дуу чимээнд унтаж чадахгүй гомдол гаргаснаас буудлын захиргаа цагдаа нарыг дуудсанаар гүржүүдийн хүндрэлд эхлэн цагдаагийнхан протокол бүрдүүлж, наргианаа зогсоохыг шаарджээ.
Гүржид уг хэргийг оросуудын өдөөсөн хиймэл дуулиан гэж үзэж байна. «Новости-Грузия» гэх орос дээрх сайтад Гүржийн парламентын нэгдүгээр дэд дарга Михаил Мачавариани хэлэхдээ “энэ мэдээллийг The Morning Star гэдэг Британийн коммунист сонин анх тараасан. Өмнө нь уг сониныг КГБ санхүүжүүлдэг байсан болд түүнийг Кремль тэжээдэг” гэж мэдээлжээ.
Гүржийн парламентын сөрөг хүчний дэд дарга Леван Вепхвадзе уг хэрэгт мөрдөн шалгалт хийнэ гэсэн байв. Гүржийн сөрөг хүчнийхэн төлөөлөгчдийнхөө тансаглалд дургүйцэж байна. InterPressNews мэдээлснээр төлөөлөгчдөд зориулан ерөнхийлөгчийн гэх таван люкс, хоёр дипломат люкс, ердийн люкс ангиллын 39 өрөөг хөлслөн авсан байжээ. Ямар буудалд Гүржийн ерөнхийлөгч буудаллаж байсан нь тодорхойгүй.