Эмэгтэйчүүдийн хувьд маникюр гэдэг гоо сайхны том зэвсэг. Харин 130 мянган ам.долларын үнэтэй хумсны будгаар хумсаа будна гэвэл та итгэх үү? Gold Rush нэртэй хумсны будгийг шар алт болон 1118 ширхэг алмааз ашиглан гараар хийсэн учир ийнхүү өндөр үнэ хүрч байгаа аж. Будсаны дараа та хумсаа алтаар бүрээд, дээр нь алмаазан нунтаг цацсан юм шиг л харагдах гэнэ. Ердөө ганцхан ширхэг хумсны будаг 130 мянган ам.долларын үнэтэй.
С.Цэлмэг