Явган зорчигчийг гэмтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.26-нд нийтлэгдсэн

Явган зорчигчийг гэмтээжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Нийслэл хотод өнгөрсөн шөнө цас орсноос авто замын халтиргаа гулгаа нэмэгджээ. Дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компанийн ажилчид замын халтиргааг багасгахаар элс, давс цацах, цасыг зайлуулах зэрэг ажлыг цаг алдалгүй хийж байгаа юм. Гэсэн ч бүх замуудыг аюулгүй болгож амждаггүйгээс, мөн жолооч,  зорчигчдын анхаарал болгоомжгүйгээс зам тээврийн осол аваар гарах нь буурахгүй байна гэдгийг Замын цагдаагийн газраас сануулж байна. тухайлбал, Замын цагдаагийн газарт 14 цагийн байдлаар зам тээврийн осол, гэмтлийн 40 дуудлага ирээд байгаа аж. Ихэвчлэн шүргэсэн, мөргөсөн хажуугаас нь орсон зэрэг шалтгаантай бол явган зорчигчийг мөргөж гэмтээсэн хоёр осол гарчээ.

    П.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж