Энэ сарын 20-нд Сонгинохайрхан дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт орших Тоосгоны 24 дүгээр гудамжны задгайд байрлах иргэн Б-гийн гэрт байсан есөн хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн жигшүүрт хэрэг гарсан билээ. Нэг гэрт байсан есөн хүний наймыг нь хутгалж, гаднаас нь түгжин гал тавьсан уг хэрэгт гэрийн эзэгтэйн хуучин нөхөр Я.Гансүхийг сэжигтнээр татан байцааж байсан юм. Харин тэрээр хэрэг гарах үед өөр газар байсан гэж мэдүүлсэн бөгөөд хэд хэдэн хүн нотолж байсан учир сэжигтэн Я.Гансүхийг хэрэгт холбогдолгүй хэмээн суллажээ. Тэрбээр 1983 онд Дархан-Уул аймагт төрсөн бөгөөд одоо Чингэлтэй дүүргийн XII хорооны нутаг дэвсгэртэд амьдардаг аж. Өмнө нь Я.Гансүх хулгайн хэргээр ял эдэлж байжээ. Одоогийн байдлаар хэрэгт хэд хэдэн хүнийг сэжигтнээр татан шалгаж байгаа ба гэмт этгээдийг тасралтгүй эрэн сурвалжилж байна.
С.Отгон