Солонгосын хойг дайны ирмэгт ирлээ гэжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.26-нд нийтлэгдсэн

Солонгосын хойг дайны ирмэгт ирлээ гэжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өнөөдөр Хойд Солонгосын талаас “ Солонгосын хойг дайны ирмэг дээр байна” гэсэн мэдэгдэл хийжээ. Яг энэ үеэр Солонгосын хойг дээр гарсан хурцадмал байдлаас үүдэн БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мён Бак өөрийн аюулгүй байдлын зөвлөхийг батлан хамгаалахын сайдаар томилсон байна. Шинээр батлан хамгаалахын сайдаар  томилогдсон Ли Хи Вон нь армийн шилдэг кадруудын нэг гэж тооцогддог хүн бөгөөөд тэрээр Пентагоны удирдлагатай сайн харилцаатай нэгэн юм. 2006 онд цэргийн албанаас чөлөөлөгдсөн генерал цолтой аж. Мөн тэрээр өнгөрсөн 5-р сард БНСУ-ын Чёонань байлдааны усан онгоцыг торпедонд өртөж сүйрэх үеэр ерөнхийлөгч Ли Мён Бакийн зөвлөхөөр очсон байна.

    Хуучин батлан хамгаалахын сайд Ким Дэ Ён нь Хойд Солонгосын их бууны дайралтын дараа оновчгүй хариу барьсан гэсэн шүүмжлэлд өртсөнөөр албан тушаалаа өгөхөд хүрсэн байна. БНСУ-ын ерөнхийлөгч энэ бүх өөрчлөлтийг болж байгаа бодит асуудлыг шийдэхийн төлөө цэргийнхний дунд шаардлагатай уур амьсгалыг бий болгоход хэрэгтэй зүйл гэж үзэн хийсэн гэдгээ тайлбарлажээ.

    М.Наст
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж