
Найман настай охиныг удаа дараа хүчирхийлсэн гаж донтон баригджээ. Энэ хэргийг үйлдсэн этгээд хохирогч охины нагац ах нь байж. Хэргийн талаар эх сурвалжаас тодруулахад "Охины бие сайнгүй байна. Сэтгэл санааны хувьд хүнд одоогоор асууж мэдсэн зүйл алга. Харин хохирогч Б-гийн аав Х нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Хужирбуланд амьдардаг байсан юм билээ. Хэрэг гарах үед охин нагац ахтайгаа гэрээ хараад үлдсэн гэсэн. Удалгүй охины ээж гэртээ ороод иртэл төрсөн дүү нь охиныг нь хүчирхийлж байжээ. Тэр даруйд нь цагдаад мэдэгдсэн байна. Энэ мэдээллээр охиныг удаа дараа хүчирхийлсэн болох нь тогтоогджээ. Түүнчлэн уг этгээд эрхэлсэн тодорхой ажилгүй, 24 настай аж. Одоогоор охины биеийн байдал хүнд, дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Охин ээждээ "Нагац ах өнгөрсөн жилээс эхлэн удаа дараа хүчирхийлдэг байсан. Хэрэв хүнд хэлбэл ална гэж сүрдүүлдэг байсан" гэдгийг хэлсэн байна. Дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэгтнийг цагдан хорьж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Түүнийг сэтгэцийн өөрчлөлттэй эсэхийг шинжлүүлсэн байна боловч шинжилгээний хариу гараагүй байна.
Н.Бүжээ