Өнөөдөр Монгол Ньюс мэдээллийн төвд 11.00 цагаас “Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн” Тусгаар тогтнол, Миний Монголын газар шороо хөдөлгөөнүүд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, тангараг өргөлөө. Гэрээ ирэх дөрөвдүгээр сарын 5-нд “Амлалтаа нэхэх ард түмний хөдөлгөөн”-өөс зохион байгуулах жагсаалын үеэр “Улс Үндэстнээ Аварцгаая” нэрийн дор УИХ-ыг тараах зорилгод иргэний хөдөлгөөнүүд нэгдэн гэрээнд гарын үсэг зурж тангараг өргөснөөр хүчин төгөлдөр болох гэнэ. Эдгээр хөдөлгөөнүүд хамтран ажиллах хугацаандаа аль нэг гишүүн, нэг бүлэг дангаараа шийдвэр гаргах, хэвлэл мэдээлэлд тусгаарлан ярилцлага өгсөн тохиолдолд гэрээг зөрчсөнд тооцох гэнэ. Хэрэв аливаа шалтгааны улмаас, тангараг тавьж эвлэлд нэгдсэн талууд хамтран ажиллахаас татгалзлаа гэхэд шалтгаанаа тайлбарлаж өөрсдийн биеээр мэдээлэл хийх ёстойг гэрээнд заасан байна. Гэрээнд “Амлалтаа нэхэх ард түмний хөдөлгөөн”-ий тэргүүн Д.Батцогт, Тусгаар тогтнол эвслийг төлөөлж Л.Цог, “Миний Монголын газар шороо” хөдөлгөөнийг төлөөлж П.Болд нар тус гэрээнд гарын үсэг зурж тангараг өргөлөө.
Б.Алтансүх