4, Ашигт малтмалын тухай хуулийн болон Оюутолгойн гэрээний зэс хайлуулах үйлдвэр барих бэлтгэл ажил, энэ үйлдвэрээс гарах бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, түүнчлэн энэ төслийн орд ашиглах, бүтээн байгуулалтад монгол иргэдийг ажиллуулахтай холбогдсон заалтуудын хэрэгжилтийн талааар.
5. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2006 оны долдугаар сарын 08-ны өдөр батлагдаж энгийн журмаар хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Энэ хуулийг батлагдахаас өмнө Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28.3, 1997 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 8.1, 8.2-ыг үндэслэн Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн шийдвэрээр тус аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн нүүрсний орд, тэр орчмын 184.6 мянга га газрыг орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт авсан байдаг. Гэвч 2006 онд Ашигт малтмалын тухай хуулийг мөрдөж эхлэх үед Тавантолгойн ордын хайгуулын лиценз /хэдийгээр улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдэж, нөөц нь тогтоогдсон ч/-ийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж эзэмшиж байсан. Энэ хуулийг хэлэлцэж эхлэхтэй холбогдуулж тухай үеийн салбарын яамнаас 2006 оны 2 дугаар сарын 8-ны өдөр “Ашигт малтмалын шинэ хууль хэлэлцэгдэн батлагдаж гарах хүртэл ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лиценцийг шинээр олгох, шилжүүлэх болон цуцлахгүй байх арга хэмжээ авахыг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргад үүрэг болгосон” шийдвэрийг хүргүүлсэн байдаг.
Түүнчлэн 2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 60.4.-т “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй”, 26.9.-д “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно”, мөн 9.1.5-д “Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”, Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн “Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордод олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэх үед тухайн ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсан тохиолдолд төрийн эзэмшлийн хувь, хэмжээг шинэ хуулийн дагуу тогтоож гэрээ байгуулж болно” гэж тус тус заасан байна. Гэтэл сүүлийн үед Тавантолгойн ордын тодорхой хэсгийг зарим аж ахуйн нэгж шинээр ашиглаж эхэлсэн, мөн олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс санхүүжилт босгож байгаа зэрэг мэдээлэл гарч байна. Уг үйл явц нь холбогдох хууль тогтоомжид хир нийцэж байгаа талаар.
.Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолын заалтуудын хэрэгжилтийн явцын талаар талаар дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлнэ үү” гэжээ.

Г.Дарь